Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн зарим чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулж, өглөөний 5.30 болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав.

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна.

  1. ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”

Д.Баярболд: Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү хүнд өвдөж байна
Д.Баярболд: Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү хүнд өвдөж байна
 
Д.Лүндээжанцан: ОТ-н гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн РОМАНТИК мөрөөдөлтэй л байсан
Д.Лүндээжанцан: ОТ-н гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн РОМАНТИК мөрөөдөлтэй л байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.