Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярболд: Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүд илүү хүнд өвдөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 617, гэрээр 1163, эдгэрсэн 3527, хавьтал 36307 болж нэмэгдсээр байна. Уг өвчин халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учир хүүхдүүдээ вакцинд хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Сурагчдын амралт эхэлж хүүхдийн зуслан, нийслэлд оршин суудаг хүүхдүүд орон нутаг руу амралтаар явах байдал энэ сараас эрчимжих тул халдварын тархалтын хүрээ нэмэгдэх эрсдэл үүсэх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тархалтын 83 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Хүүхдийн зуслан болон орон нутаг руу амралтаар явах хүүхдүүд 14 хоногийн өмнө Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг АНХААРУУЛЖ байна" гэлээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.00 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг тогтооно
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл 11.00 цагаас хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын товыг тогтооно
 
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.