Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэг 10 мянган мод тарилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сонгинохайрхан дүүрэгт үүсмэл хогийн цэг байсан газарт 10 мянган мод тарьж ойн зурвас үүсгэжээ.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар 13 хорооны 45 байршилд үүссэн 500 орчим тн хогийг 14 хоногийн хугацаанд цэвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөсөн. Улмаар тус газарт 3.1 км урттай хашаа татаж 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьж ойн зурвас өнөөдөр үүсгэлээ.

Ойн зурвас үүсгэхэд Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, иргэдийн бүлэг, дүүргийн дэргэдэх байгууллагууд, зэвсэгт хүчний 013 дугаар анги, цэргийн дүйцүүлэх алба, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага, хороодын ажилтнууд гэсэн 5000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллалаа.

Ерөнхий сайд хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ
Ерөнхий сайд хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага өгөхөөр болжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.