Ирэх сард монголчууд нэг өдөр амарна. Тодруулбал, зургаадугаар сарын 11-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа юм. Энэ өдрийг УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, . зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Уг нь Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд зааснаар зургаадугаар сарын 1 буюу хүүхдийн баярыг монголчууд бүх нийтээр амарч тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Ням гарагт буюу амралтын өдөр таарч байна.
2025 онд Цагаан сарын үеэр бямба, ням, даваа, мягмар, лхагва гарагт буюу нийт 5 хоног амарсан. Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмаар амралтын өдөртэй нийлээд зургаан хоног амрахаар байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр Пүрэв, 11-н Баасан гараг таарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!