Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 3683-д хүрч, 531 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 28-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 3683, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 531, гэрээр 692, эдгэрсэн 2458, Хавьтал 44 774, нас баралт 2 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Хүүхдийн баярыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглолоо
Хүүхдийн баярыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглолоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.