Хүүхдийн баярыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

...Мөн тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна" гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээллээ.

Өргөө кино театрын уулзвараас Зурагт хүртэлх авто замын засвар маргааш дуусна
Өргөө кино театрын уулзвараас Зурагт хүртэлх авто замын засвар маргааш дуусна
 
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!