Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Цэргийн алба хаагчийн ар гэр зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жолооны курст бэлтгэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "Энэ жилийн төсөв зардлын өсөлтөөрөө 110 хувиар, нийт 220 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэсэг нь эд хогшил, урсгал засварын зардал гэсэн хэсэг байна. Сайдын хариултаас үзэхэд цэргүүдэд мэргэжлийн боловсрол олгоход энэ орж байна гэж ойлголоо.

Тэгэхээр Батлан хамгаалах яам жолооны курс ажиллуулна гэсэн үг үү. Батлан хамгаалах яам англи хэлний багш авна гэсэн үг үү. Энийг гүйцэтгүүлэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хувийн хэвшлээ татан оролцуулах боломжийг харж байгаа юу, 20 тэрбум төгрөгөөр Батлан хамгаалах яам машин аваад жолооны курс ажиллуулах юм уу" гэх асуулт асуусан бол

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Жолооны курс, жолоочийн тухайд ганц хоёр анги маань дотооддоо боловсон хүчнээрээ дамжуулан жолооч бэлтгэнэ. Бусад хувийн хэвшлийн жолооны курстэй хамтарч ажиллаж, тэдгээрээр дамжуулж жолооч бэлтгэнэ. Урьд нь шийдээд явж байсан туршлага бий. Хугацаат цэргийн албан хаагчийн ар гэр нь зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жолооны курст бэлтгэж байсан жишиг туршлага бий. Үүнийгээ үргэлжлүүлээд хувийн жолооны курстэй хамтарч, ажиллана" гэв.

Б.Батбаатар: УИХ-д сонгогдсон ИЗНН-ын гишүүдийг ямар ч асуудал үүсгэсэн намаас ХӨӨХГҮЙ
Б.Батбаатар: УИХ-д сонгогдсон ИЗНН-ын гишүүдийг ямар ч асуудал үүсгэсэн намаас ХӨӨХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.