Хамгийн нимгэн “iPhone 17 Air” загварыг ирэх есдүгээр сард танилцуулж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Энэ жил Apple компани "iPhone 17 Air"-ыг танилцуулахаар төлөвлөж буй. Энэ загвар нь 145 грамм жинтэй, 2800 миллиампер цаг багтаамжтай батерейтай байх мэдээлэл задраад байна. Энэ нь Apple-ийн өмнөх жижиг загварууд болох iPhone SE2, iPhone 13 mini загвартай ойролцоо гэсэн үг юм. Тус загвар нь 5.5 мм орчим зузаан гэдгээрээ өнөөг хүртэл гаргасан бүх загвараас хамгийн нимгэн гэдгээрээ ялгарах нь.

iPhone 17 Air leak hints at slim design with smaller battery: Will it  impact performance? | Technology News – India TV

iPhone 17 Air загвар нь Ultra Wide хэмээх өргөн өнцөгт камергүйгээр хийгдэж магадгүй байгаа нь дотоод зайг хэмнэж, батерей нь илүү сайн байх бололтой. Энэ жил iPhone 17 Plus гарвал iPhone 17 Pro-оос илүү үнэтэй байна гэж таамаглаж байсан ч өмнөх “Plus” загварыг орлохоор төлөвлөгдөж байгаа аж. Энэ шинэ загварын танилцуулна Apple-ийн уламжлалт намрын шинэ бүтээгдэхүүний танилцуулгатай давхцан ирэх есдүгээр сард болох таамаг байна. Хамгийн нимгэн гэдгээрээ ялгарч буй iPhone 17 Air нь дунджаар 899 ам.долларын үнэтэй зах зээлд борлуулагдана гэх тооцоо байна.

ХХБ Австрийн төрийн тэргүүний айлчлалаар Монгол Улсад ирсэн бизнес төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ХХБ Австрийн төрийн тэргүүний айлчлалаар Монгол Улсад ирсэн бизнес төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!