ХХБ Австрийн төрийн тэргүүний айлчлалаар Монгол Улсад ирсэн бизнес төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн Тэргүүн Александер Ван Дер Беллен 5-р сарын 25-ны өдөр Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр улсын дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нэмлээ.

Тус айлчлалын хүрээнд БНАУ-ын салбар бүрийн тэргүүлэгч 22 байгууллагын 25 төлөөлөгч ирээд байна. Монгол, Австрийн хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл байгуулах, хөрөнгө оруулалт болон салбар хоорондын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хүрэлцэн ирсэн билээ. Түүнчлэн өнөөдөр ХХБ Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг төлөөлөн Австрийн бизнес төлөөлөгчдийг хүлээн авч, харилцан санал солилцлоо. /2025.05.26/

Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын бизнес эрхлэгчдэд илүү таатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. Уг уулзалт нь ХХБ-ны хувьд харилцагчдаа шинэ зах зээлд нэвтрүүлэх, олон улсын бизнесийн боломжуудыг нээх чухал алхам боллоо.

Австри, Монгол хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ
Австри, Монгол хоёр улсын дипломат паспорт эзэмшигч иргэд 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэнэ
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!