Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас “Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтыг тус Ажлын албанаас жилд хоёр удаа уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдав.

"Хүний эрхийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалтын гол зорилго нь сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг боловсруулж түгээхдээ энэ талын мэдрэмжтэй хандах ур чадвар эзэмшүүлэхэд оршдог.

Ажлын албаны дарга Л.Нямгэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Мэдлэг, мэдээлэлтэй сэтгүүлчийн хөдөлмөрөөр нийгэмд олон эерэг үр нөлөө гардаг ч мэдлэггүй хэрнээ мэдэмхий сэтгүүлчийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар, хохирогчийг дахин хохироох ч нөхцөл байдал үүсгэдэг. Нэг удаагийн сургалтаар сэтгүүлчдэдээ бүх талын мэдлэг олгох боломжгүй ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүргийн хүрээнд тогтмол мэдлэг, ойлголтыг нь тэлж байх нь бидний зорилго юм шүү" гэж онцоллоо.

Энэ удаагийн сургалтын хувьд, Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах чиглэлд баримталж буй бодлоготой танилцсаны зэрэгцээ УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Хүний эрхийн багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог байлаа.

Сургалтын сургагч багшаар Жендэрийн зөвлөх, “Хүн тулгуурт хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Оюун, Хүний эрхийн үндэсний комиссын референт О.Тодбулаг, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч О.Мандах, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнхбаяр, ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах нар ажиллалаа.

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.