Цаг уур орчны шинжилгээний газар, онцгой байдлын газар, цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
-------------------
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Нутгийн зүүн хагаст буюу түймэртэй байгаа Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Булган, Сүхбаатарын нутагт хуурайшилт энэ сарын 8, 9-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр байгааг онцгойлон анхааруулъя. Энэ сарын 4-нд ихэнх нутгаар салхитай, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд зарим нутгаар 7-12 м/секунд хүрч шороон шуурга хүрэх төлөвтэй байна. Агаарын температур 3-ны өдөр өмнөх өдрүүдээс дулаарна, энэ нь эргээд сэрүүснэ. 6, 7-ны өдөр бага зэрэг сэрүүсэх нөхцөл байдалтай байна. Үүл байхгүй газар бид цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах боломж байдаггүй.
Бид хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа л явуулдаг болохоос цэлмэг тэнгэрээс хур тунадас оруулах технологийн боломж байдаггүй. Дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар түймэртэй нутгаар харьцангуй их хэмжээний үүл өнгөрсөн ч хангалттай хэмжээний услагтай биш, тухайн үед нэлээн салхитай байсан учраас зориудаар хур тунадас оруулж чадаагүй. Манайхан хур тунадас оруулах үйл ажиллагаа явуулахад бэлэн хүлээж байсан. Ойрын өдрүүдийн ганц боломж нь өнгөрсөн шөнө өнгөрсөн ч харамсалтай нь боломж гараагүй. Ойрын өдрүүдэд ч мөн түймрийн голомттой газруудад зориудаар нөлөөлөх хангалттай хэмжээний услагтай үүл өнгөрөхөөргүй байна. Хуурайшилт нэмэгдсэн үед Монгол орны хэмжээнд 46 экспедиз бэлэн байдалд ажиллаж байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!