ЧУУЛГАН: АН-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд суухгүй, эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. АН-ын гишүүд Ерөнхий сайдыг уучлал гуйтал хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанд 73 гишүүн ирцээ бүртгүүлсэн буюу 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын гишүүд хуралдаанд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаанд суухгүйгээр эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ. Сануулахад, өчигдөр /2025.05.01/ АН-ын бүлэг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудаас НЭГ хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдрийн 10.00 цагт дууслаа.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

-Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Л.Энх-Амгалан: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ
Л.Энх-Амгалан: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ
 
ТАНИЛЦ: Автомашин зорчих боломжгүй 16 байршил
ТАНИЛЦ: Автомашин зорчих боломжгүй 16 байршил
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!