Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛИРЛЫН ФИНАЛ: “Хасын Хүлэгүүд“,“Бишрэлт Металл“ багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 19.10 цагт болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын тоглолт тун сонирхолтой үргэлжилж байна. "Хасын Хүлэгүүд" "Бишрэлт Металл" багийн цувралын хоёр даь тоглолт өнөөдөр 19.10 цагт болно. Багуудын эхний тоглолт 82:85-ын харьцаатай "Бишрэлт Металл" багийн хожлоор дууссан.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скотт А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, унагасан байдаг. Түүний уг үйлдэлд нь Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Харин "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярыг спортын буй үйлдэл гарган тоглогч болон үзэгчдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгосон.

Ингэснээр, өнөөдрийн тоглолтод "Хасын Хүлэгүүд" А.Азбаяргүй, "Бишрэлт Металл" баг Дэвон Скотгүй тоглоно.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийлээ
Улсын хоёрдугаар төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийлээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.