Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь болгож бууруулах өргөдөлд 73.421 иргэн саналаа өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Иргэн Б.Батбилэг гуравдугаар сарын 25-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" цахим системд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 хувь болгож бууруулах өргөдөл санаачилжээ. Тодруулбал,

"Шимтгэлийн бууруулсан хэмжээг Нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ногдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх, төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлнэ" гэж үзжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх өргөдөл 73.421 хүний санал авчээ. Хэрвээ энэ сарын 25-ны дотор нийт 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг байгуулж, иргэдийн өргөдлийг хэлэлцэх боломж бүрдэх юм. Та дээрх өргөдөлд ЭНД дарж саналаа өгөх боломжтой.

ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгэжээ
ЧД-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгэжээ
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!