Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

ЭМЯ-наас ээлжилт мэдээллээ хийлээ. Өчигдрийн 17 цагийн мэдээллээс хойш шинээр 32 тохиолдол батлагджээ.

Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр бүртгэгдэж нийтдээ 124 хүн тус аймагт халдвар аваад байна. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдлыг илрүүлсэн бол Говьсүмбэр аймагт 3 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Харин Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний хоёр нь Буянт-Ухаа 2 хороололд оршин суугч байсан байна. Нэг нь Төмөр замын өрхийн эмнэлэгийн сувилагч байсан аж. 

Буянт-Ухаа хороололоос илэрсэн нэг иргэн нь эхний тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүн бөгөөд төрсөн өдөр тэмдэглэсэн 46 хүнийг тусгаарлаад байсны нэг нь халдвар авсан нь батлагджээ.

Улаанбаатар хотод тархсан халдвар нийтдээ 54 тохиолдол болсон бөгөөд БЗД-17, СХД-11, СБД-11, ЧД-9, ХУД-5 тохиолдол бүртгэгдээд байна.

Голомтлон тархаж байгаа бусад аймгаас шинээр илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

ЭМЯ-наас цаг үеийн мэдээллээ өдөрт хоёр удаа 11:00, 17:00 цагаас хийж байсан бол өнөөдрөөс эхлээд нэг удаа буюу 11:00 цагаас хийхээр болжээ.

ЭМЯ: 11:00 цагийн шуурхай мэдээ
ЭМЯ: 11:00 цагийн шуурхай мэдээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.