Э.Золзаяа Нийслэлийн Эрчим хүчний шилжилт, орчны бохирдлыг бууруулах төслүүдийг хариуцсан зохицуулагчаар томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбаруудад томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй билээ. Уг төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах, үйл явцыг эрчимжүүлэх хүрээнд хот шинэ томилгоодыг хийж эхэлсэн. Тухайлбал, ХҮН намаас хотын даргын орлогчийн статустай менежерт яригдаж байсан нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа Нийслэлийн эрчим хүчний шилжилт, орчны бохирдлыг бууруулах төслүүдийг хариуцсан зохицуулагчаар томилогджээ. Түүний томилгоо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс албажиж, одоогоор ажилтайгаа танилцаж буй аж.

Засгийн газрын түвшинд төдийгүй УИХ дээр эрчим хүчний реформ чиглэл дэх ажлуудыг ХҮН нам хариуцан ажиллаж буй. Энэ утгаараа нийслэл дэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох ажлуудыг судлан хэрэгжүүлэх үүргийг Э.Золзаяа хүлээж буй юм. Түүний хувьд нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах, олон улсын төслүүдийн уялдаа холбоог хангах талд анхааран ажиллана гэдгээ илэрхийлэв.

“Эрчист Монгол“-ын захирлаар томилогдсон УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин 6.8 тэрбумын орон сууц, авто зогсоол, 500 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
“Эрчист Монгол“-ын захирлаар томилогдсон УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин 6.8 тэрбумын орон сууц, авто зогсоол, 500 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!