Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэнгэл: Тусгаарлалтад байсан дөрвөн иргэнээс халдвар илэрсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дархан-Уул аймагт дөрвөн хүний шинжилгээ эерэг гарсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хийсэн шинжилгээгээр дөрвөн тохиолдол илэрч ийнхүү батлагдсан тохиолдол 20 болжээ.

Уг дөрвөн тохиолдол нь төмөр замын кластер дотроос шинээр илэрсэн тул иргэд сандрах хэрэггүйг аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл онцоллоо. Аймгийн хэмжээнд гарч байгаа төмөр зам дагасан өвчлөлийг хяналтад авсан тул тусгаарлалтад байсан дөрвөн иргэнээс ийнхүү илэрсэн байна. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилсан тооцоогоор төмөр зам дагасан кластераас 48 хүн халдвар авсан байх магадлалтай гэнэ.

Халдвартай иргэний маршрутыг тодорхойлох IT хяналтын системийг танилцуулна
Халдвартай иргэний маршрутыг тодорхойлох IT хяналтын системийг танилцуулна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.