Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говийн аймгуудаар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнөөдөр /2025.04.08/ Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байх аж.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5-+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15-+20 градус, бусад нутгаар +10-+15 градус дулаан байна.

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

ШУУД: “Төгрөг нуур“-ын лиценз эзэмшигч Дүгэржавын охин АТГ-т энэ ордтой холбоотой баримтуудыг өгч, хамгаалалтад авах хүсэлтээ өгч байна
ШУУД: “Төгрөг нуур“-ын лиценз эзэмшигч Дүгэржавын охин АТГ-т энэ ордтой холбоотой баримтуудыг өгч, хамгаалалтад авах хүсэлтээ өгч байна
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.