Хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл зэрэг 28 төрлийн 135 ширхэг соёлын биет өвийг хувьдаа завшжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 277 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Үүний нэг нь соёлын өв завшсан хэрэг байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан иргэн С.Г-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар үндэслэж яллах дүгнэлт үйлджээ.

АН-аас О.Баасанхүүд ГИХГ-ын даргаар ажиллах санал тавьжээ
АН-аас О.Баасанхүүд ГИХГ-ын даргаар ажиллах санал тавьжээ
 
Төрийн далбааг мандуулах НИТХ-ын дарга А.Баярын санаачилгад 50 гаруй ЕБС нэгдлээ
Төрийн далбааг мандуулах НИТХ-ын дарга А.Баярын санаачилгад 50 гаруй ЕБС нэгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!