
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудал хуулийн мухардалд ороод буйг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэллээ. Тодруулбал, тэрбээр "Д.Цогтбаатар гишүүний асуудлаар шүүхээс ШШГЕГ-т бичиг ирсэн. Одоо ШШГЕГ юу хийх вэ гэхээр тухайн хүнийг томилсон албан тушаалтанд шаардлага хүргүүлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүнийг томилдоггүй. Ард түмнээс сонгогддог. Тиймээс томилсон, сонгосон гэдэгт ямар хүн хамаарах юм бэ. СЕХ хамаарах уу гэдэг асуудлаар ХЗДХ-ийн сайдын хувьд бичиг явуулсан. Ер нь хуулийн мухардалд орсон" гэлээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй.