Соёл урлагийн салбарын оны шилдгүүд өнөөдөр тодорно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам өнөөдөр /2025.03.27/ УДБЭТ-т болно. 17:00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж, 18:00-21:00 цагт ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Тус наадам нь Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

"Мөнгөн мод-2024" наадмын хүрээнд:

- Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг,

- Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлдөж байна.

БХЯ: Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, шүд,  сэтгэцийн эмгэгүүд их байна
БХЯ: Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, шүд, сэтгэцийн эмгэгүүд их байна
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!