Н.Учрал: Салбар бүрд давхардсан чиг үүргийг арилгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Төрийн хэмнэлт, бүтээмжийг хувийн хэвшлийн сайн туршлагаар нэмэгдүүлэх асуудлаар байгуулагдсан Зөвлөл нь төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хийх стратегийг боловсруулан, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллах гол зорилготой.

Тухайлбал

  • Төрийн албыг цомхон, чадварлаг болгож, төсвийн хэмнэлтийг бодитой хэрэгжүүлнэ.
  • Салбар бүрд давхардсан чиг үүргийг арилгана.
  • Хувийн хэвшил, мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор төрийн албаны реформыг хэрэгжүүлнэ.
  • Хүнд суртлыг бууруулж хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлнэ.
  • Цаасны 20 тэрбумыг хэрэглээг багасгахаас эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.
  • Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, хувийн хэвшлийн оролцоог хангуулах юм.

Хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд, ихэнх нь хувийн хэвшлийн удирдлагууд багтаж байна. Зөвлөл 14 хоног тутам хуралдаж, гарсан шийдвэрийг Засгийн газарт танилцуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

“Н.Учрал сайд бол бүхний сайд болоод НОХОЙД БАРЬДАГ МОД ШИГ л явж байна“
“Н.Учрал сайд бол бүхний сайд болоод НОХОЙД БАРЬДАГ МОД ШИГ л явж байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!