НИТХ: Хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянгаар нэмж, 1.2  сая төгрөг болгох талаар хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэсгийн ахлагч нарын цалинг 200.000 төгрөгөөр нэмж, нийт 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж, өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхээр болсон нь энэ юм.

Ц.Сандаг-Очир: МАН-аас бүлгийн гишүүдийг оноожуулж,  бодлого сөрж, эсрэг санал гаргасан гишүүнээс 10 хүртэлх оноо хасах тухай зохицуулалт бүхий журмын төслийг дэмжиж байгаа
Ц.Сандаг-Очир: МАН-аас бүлгийн гишүүдийг оноожуулж, бодлого сөрж, эсрэг санал гаргасан гишүүнээс 10 хүртэлх оноо хасах тухай зохицуулалт бүхий журмын төслийг дэмжиж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!