Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-аас эрүүгийн хоёр хэрэгт холбогдуулан 18 объектод нэгжлэг хийжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.

О.Хангай: Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Манай аймгийн Б.Пүрэвсайхан заан халтирч, одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна.Тиймээс энэ зүлгийг заавал солих хэрэгтэй
О.Хангай: Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Манай аймгийн Б.Пүрэвсайхан заан халтирч, одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна.Тиймээс энэ зүлгийг заавал солих хэрэгтэй
 
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.