Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямбаяр: Ой хээрийн түймэрт 887 га ой, 6937 бог мал, 569 бод мал шатсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

ОБЕГ-аас ой хээрийн түймэртэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, "Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Түймрийн шалтгаан нөхцлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Түймрийн улмаас нийт 887 га ой, 1.3 сая га хээрийн талбай, 39 гэр, 15 сууц, 6 автомашин, 11 мотоцикл, 6937 бог мал, 569 бод мал шатсан байна.

Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна" гэлээ.

“Бид П.Батчулуун эмчийг ч өрөвддөг. Ямар учралаар насны эцэст ийм асуудалтай зууралдчихав даа“
“Бид П.Батчулуун эмчийг ч өрөвддөг. Ямар учралаар насны эцэст ийм асуудалтай зууралдчихав даа“
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.