Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэцагаан суманд гарсан түймэрт 2200 га шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хаврын улиралтай залгаад онцгой байдлын газарт шар өвсний болон ой хээрийн гал түймрий дуудлага бүртгэгдсээр байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч 2200 га талбай шатжээ. Гал түймрийн дуудлага өчигдөр 11:20 цагт бүртгэгдэж, Онцгой байдлын Гал түймэр унтраах, 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гал түймрийг орой 19:30 цагт унтраасан байна.

Он гарсаар гуравдугаар сард, Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо,Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум, нийт 5 аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

ШУУД: Д.Нацагдоржийн номын сангийн өргөтгөл барихыг оршин суугчид эсэргүүцэж байна
ШУУД: Д.Нацагдоржийн номын сангийн өргөтгөл барихыг оршин суугчид эсэргүүцэж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.