Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал П.Дашыг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадоржийг "Монгол Улсын Гавъяат багш цол"-оор тус тус шагналаа.
Хошууч генерал П.Даш нь Засгийн газрын 2004 оны I тогтоолоор Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газрыг нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулахад анхны даргаар томилогдон 2007 оныг хүртэл ажилласан юм. Иргэний хамгаалалтын уламжлалт ойлголтоос гамшгаас хамгаалах үзэл баримтлалд шилжсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулан, хэрэгжилтийг хангах, улмаар шинэ тутам үүсгэн байгуулагдсан гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй тохируулагч агентлагийг эмхлэн байгуулах, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгаа хангах, гамшгийн менежментийг боловсронгуй болгох талаар санаачилга гарган ажилласнаар Онцгой байдлын байгууллагын эрх зүйн орчин шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх дээшилж, алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирсан юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!