Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Эмч П.Батчулуунд оноосон 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг.

Харин тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болсон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ товлогдсон юм. Тэгвэл шүүх хуралдаан өндөрлөж, бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Эмч П.Батчулууны өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.

Энэ онд Улаанбаатар хотын 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана
Энэ онд Улаанбаатар хотын 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана
 
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.