Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, дасгалжуулагч М.Бундмаа нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 40 секунд

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг "Парис-2024" зуны олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг хүлээн авч баяр хүргэн, Скайтел, Имарт болон Баттүшиг Цэлмүүн сангаас 100 сая төгрөгөөр урамшууллаа.

Мөн Скайтел компаниас “алтан” дугаарыг "Лос Анжелес-2028" зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрх олгов.

Сануулахад, Б.Баасанхүү нь "Парис-2024" зуны олимпын наадмын 2 дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд финалд шалгарч, улмаар мөнгөн медаль хүртсэн билээ.

Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг тоглогдоно
Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг тоглогдоно
 
Хар тамхины хэрэгт холбогдогчдын 52 хувь нь 18-30 насныхан байна
Хар тамхины хэрэгт холбогдогчдын 52 хувь нь 18-30 насныхан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.