
Долоон сартай хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан нь лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр өөрийн цахим хуудаснаа "Улаанбурханы ДОТООДЫН ХАЛДВАР бүртгэгдлээ. Ялангуяа вакцинд хамрагдаагүй хүүхэд өвчилсөн байгаа нь анхаарал татах асуудал шүү. Нууц хугацаа урт, шинж тэмдэг илрэхээс өмнө болон дараа ойролцоогоор 5 хоногт халдвар тараах эрсдэлтэй гээд бид маш хянамгай байх шаардлагатай байна даа. АНУ Др Кеннеди бас л авах хариу арга хэмжээгээ вакцинжуулалт гэж л зарлаж байна" гэжээ.