Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сарын баяртай холбоотойгоор нийслэлээс 28.6 мянган тээврийн хэрэгсэл гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна. Өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсантай харьцуулахад харьцангуй бага тээврийн хэрэгсэл энэ цагаар орон нутаг руу зорчсон байна. Иргэд, жолооч та бүхэн хол, ойрын замд хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай
Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.