Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

ХӨСҮТ 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний хавдар авсан нь лабораториор батлагдсан талаар мэдээлсэн. Тухайн хүүхэд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байжээ.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Тиймээс хүүхдэдээ вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.

ХӨСҮТ: 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан нь лабораториор батлагдлаа
ХӨСҮТ: 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан нь лабораториор батлагдлаа
 
“Хамтарсан ЗГ-ын зарим сайд нар ачаагаа үүрэх биш улс төрийн амбицаа дийлэхгүй байна гэдгийг бага хурлын гишүүд хэлж байна“
“Хамтарсан ЗГ-ын зарим сайд нар ачаагаа үүрэх биш улс төрийн амбицаа дийлэхгүй байна гэдгийг бага хурлын гишүүд хэлж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.