Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан нь лабораториор батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өчигдөр мэдээлжээ.

Уг батлагдсан тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байна.

Иймд дээрх өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг зөвлөлөө.

Тодруулах зүйлсээ 89016199, 75103100 тоот утсанд хандаж авах боломжтой.

Долоо хоногийн хугацаанд алба хаагчид 10 хүнийг аварч, 92 удаагийн гал түймрийг унтраажээ
Долоо хоногийн хугацаанд алба хаагчид 10 хүнийг аварч, 92 удаагийн гал түймрийг унтраажээ
 
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.