Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Тулга: “Парис 2024”-т оролцож, медаль авах боломж байна. Чадахгүй бол дахиж шигшээ баг гэж ярихгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 36 секунд

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-нд Японы Үцүномияа хотод болсон. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарч, олимпийн эрх авах хоёр дахь боломжоо алдсан. Одоо ганцхан боломж үлдсэн нь энэ сарын 16-нд Унгарт болох сүүлийн тэмцээн юм.

Тус тэмцээнээс гурван баг олимпийн эрхээ авна. Монгол залуус Парисын олимпод оролцох эсэх тухай яригдаж байгаа энэ цаг мөчид Монголын 3х3 үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан МУГД С.Тулга цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Залуус минь сайн байлаа. Шигшээ баг MBA ерөнхийлөгч Г.Батцэнгэл, MGL3x3 ерөнхийлөгч Л. Мягмаржав захирлаас надад ганцхан үлдсэн боломжийг хамтарч ажиллаач гэж гуйж байна.

Парис 2024 Олимпод ороод бүүр медаль авах боломж байна. Залуус минь яг эд үе дээрээ байна. Тактик дээр жоохон жоохон засвар хийх хэрэгтэй байна.

Ёстой чадахгүй бол дахиж шигшээ баг энэ тэр гэж ярихгүй гэж нийт Монголын сагсан бөмбөгчдийнхөө өмнө амлаж байна. Бүх Монголчууд минь мэддэг чаддаг бүхнээ хийж Share хийж хүргээд өгөөрэй.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.