С.Тулга: Надад ганцхан боломж олговол “Парис-2024” олимпоос медаль авах боломж байна. Чадахгүй бол дахиж шигшээ баг гэж ярихгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал спорт сонирхогчдын дунд багагүй шуугиан тарьж байсан билээ. Учир нь түүнийг дасгалжуулагчаас чөлөөлөхдөө өөрт нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шийдвэр гаргасан байсан хэмээн удаа дараа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл тэрбээр ирэх 7 дугаар сард Парис хотноо болох Олимпын их наадамд шигшээ багаа дахин дасгалжуулж орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, боломж олгохыг цахим хуудсаараа дамжуулан хүслээ.

Тодруулбал, "Залуус минь сайн байлаа. Шигшээ баг MBA ерөнхийлөгч Г. Батцэнгэл, MGL3x3 ерөнхийлөгч Л. Мягмаржав захиралаас надад ганцхан үлдсэн боломжийг хамтарч ажилаач гэж гуйж байна.

Парис 2024 Олимпод ороод бүр медаль авах боломж байна. Залуус минь яг эд үе дээрээ байна. Тактик дээр жоохон жоохон засвар хийх хэрэгтэй байна.

Ёстой чадахгүй бол дахиж шигшээ баг энэ тэр гэж ярихгүй гэж нийт Монголын сагсан бөмбөгчидийнхөө өмнө амлаж байна. Бүх Монголчууд минь мэддэг чаддаг бүхнээ хийж Share хийж хүргээд өгөөрэй" хэмээжээ.

Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!