Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн 2-ны өглөө нар харах 250 цэгт хамгаалалт гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, цэргийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Ялангуяа жил бүр шинийн 1-нд иргэд нар харахаар өндөрлөг цэгүүдэд гардаг бичигдээгүй уламжлалтай. Энэ жилийн хувьд шинийн 1 тасарч шинийн 2-н Бямба гарагт тохиож байгаа ч уламжлал ёсоор нар харах иргэдийн зорчих, хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотой осол аваар гарах магадлал өндөр болохыг өмнө нь анхааруулсан. Иймд нар харах 250 орчим өндөрлөг цэгт цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч ажиллах нь. Цагдаагийн дэд хурандаа Гүррагчаа: "Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд нар харах зан үйл хэвшсэн учраас аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг бүрэн хангасан" гэсэн юм.

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Гандантэгчэнлин хийд орчимд эргүүл хяналт, нар харах үеийн өндөрлөг цэгүүдэд аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна.

Зорчигч бүртэй хэрэлдэж “Та нараас болж стресстээд байна“ гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
Зорчигч бүртэй хэрэлдэж “Та нараас болж стресстээд байна“ гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна