Голомт банк ХК 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 37 секунд

“Голомт Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”)-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00/01 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөг буюу нийт 80,865,730,600 (наян тэрбум найман зуун жаран таван сая долоон зуун гучин мянга зургаан зуу) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоосон байна.

Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, “ Голомт Банк” ХК-ийн Дүрмийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны үндсэн дээр 2025 оны 04 сарын 25-ны өдөр ногдол ашгийг тараахаар төлөвлөж байна.

2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргахдаа ТУЗ-ийн зүгээс доорх гурван хүчин зүйлсийг харгалзан үзлээ. Үүнд:

  1. 2024 онд банк нь 407 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд тус ашгаар өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн, цаашид банкны өсөн тэлэх боломжийг хадгалахыг зорьж байна.
  2. Голомт банк нь эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо онцгойлон анхаарч ажиллана. Банк нь эрсдэлээс хамгаалах гол шалгуур болох өөрийн хөрөнгийн хүрэлцээг өндөр байлгах үүднээс тус харьцаа үзүүлэлтийг одоогийн түвшнээс нэмэгдүүлж ажиллахаар зорьж байна.
  3. Банк нь хувьцааны хөрвөх чадварыг сайжруулан үр ашигт байдлыг нэмэгдүүлэх үүднээс олон улсын хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт хувьцаагаа санал болгох замаар хөрөнгө оруулалтын суурийг тэлэх дунд хугацааны стратегийн зорилттой байна.

Иймд, банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлтээ тогтвортой түвшинд хадгалахын зэрэгцээ ногдол ашгийг 2023 оноос өсгөх байдлаар хөрөнгө оруулагч нартаа хуваарилахаар шийдвэрлэлээ.

Голомт банканд итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.

Олон улсын зах зээлд хамтдаа.

Албан ёсны хэвлэлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Банкны тухай нэмэлт мэдээллийг дараах сувгуудаар авах боломжтой.

|https://golomtbank.com/investor-relations

|X-Golomt Bank

|Linkedin-Golomt Bank

|Youtube-Golomt Bank

|Facebook-Golomt Bank

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг 15.1 сая  удаа авжээ
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг 15.1 сая удаа авжээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!