Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“100 хувийн хөрөнгө оруулалттай гаднын компаниас хандив авсан Э.Болормааг эргүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Иргэний нийгмийн төлөөллөөс өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд "УИХ-ын гишүүн Э.Болормаа нь сонгуулийн үеэр 100 хувийн гаднын хөрөнгө оруулалттай, оффшор данстай компаниас хандив авсан байна. Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн. Мөн аудитын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаагийн тайланг бүрэн нягтлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Төрийн аудитын байгууллага хууль завхруулдаг, гэмт хэрэгтнийг өмгөөлдөг байж болохгүй. Монгол Улсын санхүүг хянах чадамжгүй, төрийг дампууруулж, хууль зөрчсөн албан тушаалтан, УИХ-ын гишүүн, луйварчдыг өөхшүүлэн дэмжсээр байж болохгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёсзүйгээ сахиж, өөрийн гараар улстөрд хөтлөн оруулж ирсэн Э.Болормаадаа хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн тат. Чадахгүй бол хамт огцор.

УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрөө татгалзахгүй бол хуулийн дагуу татагдана. Тэрбээр хамгийн багадаа гаднын компаниас 630 сая төгрөг авсан байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан үндэслэл.

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британийн Виржиний аралд бүртгэлтэй оффшор компаниас санхүүжилт авсан нь батлагдсан. Төрийн эрхийг хууль бусаар авсан бол 6-гаас дээш жилийн ял авах ёстой байтал том намын дор хариуцлага хүлээдэггүй юм байна. Гэтэл энэ асуудлыг шалгахгүй байгаа аудитын байгууллага ч хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.

“CU-гийн зардлаар БНСУ-д ажлын 5 хоног аялсан 15 төрийн алба хаагчийг АТГ-т өгч шалгуулна“
“CU-гийн зардлаар БНСУ-д ажлын 5 хоног аялсан 15 төрийн алба хаагчийг АТГ-т өгч шалгуулна“
 
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.