Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Айл өрхүүдээс нэмж авсан цахилгааны төлбөрөөр "Ланд-200, 300" гэх мэт автомашин авч унах гэж байна" гэх утгатай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгээс тодруулахад "Тендер зарласан автомашинуудыг хэн нэгэн хувьдаа огт ашиглахгүй. Юунд ашиглах вэ гэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талбайд ашиглана. Мөн Улаанбаатар хотоос 1600 км зайтай төслийн талбай руу гадаад дотоодын мэргэжлийн хүмүүсийг зөөхөд ашиглах юм. Автомашинуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бөгөөд төслийн хугацаа дууссаны дараа улсын өмчид шилжүүлнэ" гэлээ.
Сануулахад, БНХАУ-ын ЭКСИМ банкны 95 хувийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын таван хувийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр жилд ойролцоогоор 756.6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулж, баруун аймгуудын импортын цахилгааны хараат байдлаас гарч, 100 хувь дотоодын эх үүсвэрээр хангагдана гэж тооцоолсон байдаг.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!