Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Нас барсан нэг гэрийн 6 хүн УГААРТСАН байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин өнөөдөр тухайн гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу цэргийн алба хааж байсан хүү нь нийтэд мэдээлэл өгсөн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тайлбар хийлээ.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлэхдээ "Нас барсан нэг гэрийн 6 хүн УГААРТСАН байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин хохирогчийн ар гэрийнхнийг хэвлэлийнхэнд мэдээлэл өгч болохгүй гэж хэлээгүй. Тийм хууль ч байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

МАРГААШ: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт -22 хэм хүйтэн, цас орохгүй
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.