“Монголросцветмет” ТӨҮГ-ын Орлогч даргын статус бүхий Бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг томилогджээ. Түүний томилогдож буй эл албан тушаалын гол зорилт нь тус төрийн өмчит үйлдвэрийн газрын үр бүтээмжийг нэмэгдүүлж, тооноос чанар руу шилжих шилжилтийн хүрээнд хүний нөөцийн цомхон боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа урагшлуулах аж.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төрийн өмчийн компаниудын шинэчлэлийн хүрээнд газрын ховор элементтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг “Монголросцветмент” үйлдвэр хариуцах аж. Учир нь ирэх он жилүүдэд манай улс дан ганц нүүрс гэлтгүй газрын ховор элементээ ашиглаж чадвал эдийн засгийн хувьд бие даасан улс болоход түлхэц болно гэдгийг эдийн засагчид онцолж байна. Иймдээ ч газрын ховор элементийг ирээдүйд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах талаар боломжийг эрэлхийлэхэд энэ чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зөв менежментээр чиглүүлэх зүй ёсны шаардлага бий болжээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!