Ханиадтай адил хоолой өвдөх шинж тэмдэгтэй менингококкт халдвараар хөнгөн өвдсөн хүмүүс бусдад халдвар тараах аюултай!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Менингококкт халдварыг хөнгөн хэлбэрээр өвчилж хоолой өвдөж ханиад хүрдэгтэй адил шинж тэмдэг илэрдэг болохыг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тус төвийн дэд захирал Ц.Чинбаяр “Ханиад хүрсэн үед хоолой өвдөж, ханиалгаж бага зэрэг хөндүүрлэх тохиолдол байдаг. Үүнийг бид эмнэлзүйн хөнгөн хэлбэр, хамар залгиур хоолой залгиурын хэлбэр гэж нэрлэдэг. Хамгийн аюултай нь, одоо маш хүнд өвдсөн хүүхдүүдтэй адил шууд эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж авдаггүй. Өөрөө мэдэхгүй 1-2 хоногт эмнэлзүйн шинж тэмдэг нь арилдаг. Ингээд бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Тиймээс аль болох даарахгүй, дулаан хувцаслаж шингэн сайн ууж бусад амьсгалын замын халдварт өвчнөөр хүүхдээ өвтгөхгүй байх, өөрсдөө өвдөхгүй байх нь чухал. Ялангуяа гаднаас орж ирж байгаа тохиолдолд гараа угааж, хоолойгоо зайлсны дараагаар гэрийнхэнтэй хавьталд ороорой. Энэ их чухал шүү” гэж сэрэмжлүүллээ.

ХӨСҮТ: Менингококкт халдвар гарсан дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй
ХӨСҮТ: Менингококкт халдвар гарсан дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!