Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Чинбаяр: Халуурсан үед гар хөл мөчид нь хүйтэн, цонхийж цайсан үед яаралтай эмнэлэгт ханд!

Ангилал
Нийгэм
Огноо
2025-02-02 13:59:29
Унших
1 минут 17 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Менингококкт халдвар нь нууц үеийн хугацаа нь 5-7 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Энэ халдвар нь үндсэн хүнд хоёр хэлбэрээр явагддаг. Хүндээр өвдөж буй хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай. Хүнд үед менингит хэлбэр байгаа. Энэ нь хүүхэд гэнэт өндөр халуурах, огиулж бөөлжих, толгой хүчтэй өвдсөн үед эмчид яаралтай хандах. Үжил хэлбэрт цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж байж хүүхдийн амь насыг авардаг. Гэнэт өндөр халуурч, хүүхэд биеэр тууралт гарч болно. Халуурснаас хойш 6-12 цагийн хооронд хөл, мөчид захын хэсэгт тууралт гардаг. Халуурахаар халуун нь буурахад гэртээ хараад байдаг. Гэнэт цочмог өндөр халуурсан үед эмчид хандах ёстой. Ханиад томуугаар халуурсан үед мэнчийж халуурдаг. Хүнд үед цонхийж цайж халуурна. Цагаан халууралт болно.

Л.Баттөр: Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгээс менингококкт халдварын сэжигтэй тохиолдолтой хамт 9 хүүхдийг гэрээр тусгаарласан
Л.Баттөр: Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгээс менингококкт халдварын сэжигтэй тохиолдолтой хамт 9 хүүхдийг гэрээр тусгаарласан
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.