УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монголчуудын боломжийг үгүй хийсэн хүмүүс өнөөдөр АРДЫН БААТАР мэт болчихсон, кино зохиол хийж байна. Тэр кинонд ЗАСГИЙН ГАЗАР очиж тоглоод байгаа.
Би "БОЛИОРОЙ" гэж хэлж байгаа. Монголын эдийн засгийг 30 жилээр хорлочихсон хүмүүсийг АРДЫН БААТАР мэтээр кино зохиол хийж буйд ХАРАМСАЖ БАЙНА" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!