Б.ЖАВХЛАН: Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээг нэмэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр УИХ-ын хаврын чуулганд Татварын багц шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барина гэдгийг мэдээлэв. Энэ хуулийн төсөлтэй холбоотой олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийг нэгдүгээр сараас эхлэн гуравдугаар сар хүртэл татварын төлөгч нарын дунд явуулахыг онцоллоо. Мөн энэ үеэр хуулийн төслийн хүрээнд татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад "Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээ нэмэхгүй. Аль болох эдийн засгийн өсөлт боломжуудад суурилсан төсвийн орлого тал дээр татварын суурийг тэлэх зарчим баримтална. Татварыг ойлгомжтой, татвараар дамжуулан иргэд аж ахуйн нэгжүүдэд илүү ойлгомжтой байх чиглэлд бэлдэж байна. Хэлэлцүүлгүүд дээр нарийвчлан энэ асуудлаар ярьж тодорхой гаргана" гэж хариуллаа.

“Жагсаалын үеэр Сүхбаатарын талбай руу машинтай нэвтэрсэн этгээд өмнө нь хүн амины хэргээр ял шийтгүүлж байсан“
“Жагсаалын үеэр Сүхбаатарын талбай руу машинтай нэвтэрсэн этгээд өмнө нь хүн амины хэргээр ял шийтгүүлж байсан“
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!