Б.Жаргалан: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч мэргэжилтэй, санхүүгийн салбарт огт хамааралгүй хүн ороод ирлээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 33 секунд

ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, СХЗ-ны даргад одоо ажлын алба хариуцаж буй Т.Жамбаажамцыг УИХ-ын дарга нэр дэвшүүлжээ.

Т.Жамбаажамц нь олон улсын эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн. СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн, СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч, СЗХ-ны ахлах хянан шалгагч, СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга, 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Харин СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг нэр дэвшүүлжээ. М.Буяндэлгэр нь Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй аж.

Санхүүгийн салбарт газар зохион байгуулагч, инженер хүнийг нэр дэвшүүлж байгаад гишүүд нэлээд бухимдаж, шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч мэргэжилтэй, санхүүгийн салбарт огт хамааралгүй хүн ороод ирлээ

Монгол Улсад эдийн засагч нар цөөн болж байх шиг байна" хэмээлээ.

Н.Алтаншагай: Гаднын их дээд сургуулийн салбарыг оруулж ирэх тал дээр бид анхаарах ёстой юм байна
Н.Алтаншагай: Гаднын их дээд сургуулийн салбарыг оруулж ирэх тал дээр бид анхаарах ёстой юм байна
 
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!