16 настай охины амь насанд хүрсэн Д-тэй хамт байсан хүмүүсийг шалгахаар хэргийг прокурорт буцаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.

Тэгвэл дээрх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:30 цагаас Хан-Уул Баянгол Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхэд эхэлсэн юм. Талийгаачийн ээж н.Отгонтуяа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хэвлэлд мэдээлэл өгөхдөө, "Алуурчнаас гадна бусад оролцогч байгаа учраас шүүх хэргийг Нийслэлийн прокурор руу шилжүүллээ. Дараагийн шүүх хурал болох өдөр мэдээлэл өгнө" гэлээ.

СУРВАЛЖИЛГА: Цагаан сар дөхөж тэтгэврийн зээл сурагласан ахмадуудад 8.5-10 сая хүртэл төгрөг банкнаас олгох боломжтой гэв
СУРВАЛЖИЛГА: Цагаан сар дөхөж тэтгэврийн зээл сурагласан ахмадуудад 8.5-10 сая хүртэл төгрөг банкнаас олгох боломжтой гэв
 
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!