Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Багануур-Чойр чиглэлийн 188 км, 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам барих, дэд станцыг өргөтгөх ажилд Дэлхийн банкнаас 47 сая ам.долларын зээл авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: "Эрчим хүч-3" буюу Багануур- Чойр чиглэлийн 188 км, 220 кВт-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төслийг хүрээнд Засгийн газар зээлийн хэлэлцээрийн төслийг 2024.10.16-ны өдөр хийсэн. Төслийг дэлхийн банкны 47 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд 1.44 хувийн нэмэгдэлттэй хувьсах хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөө чөлөөлөгдөж 25 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй. Уг зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-т заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ЦДҮС ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн.

16 настай охины амь насыг хөнөөсөн Д-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
16 настай охины амь насыг хөнөөсөн Д-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ
 
Дундговь аймагт энэ сарын 28-ныг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ
Дундговь аймагт энэ сарын 28-ныг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.