16 настай охины амь насыг хөнөөсөн Д-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.

Тэгвэл дээрх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 15:30 цагаас Хан-Уул Баянгол Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхэд эхэллээ. Шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Талийгаачийн ээж н.Отгонтуяа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хэвлэлд мэдээлэл өгнө гэв.

Мөн охины ээжийн зүгээс Д нь хэргийг ганцаараа үйлдээгүй. Хамт байсан залуус хэргээс мултарч, бүлэглэн үйлдсэн хэргийг нэг нь ял аваад үүрээд гарах гэж байгаа тухай цахим хуудастаа нийтэлсэн билээ.

Сануулахад, Д нь 16 настай охины аминд хүрэхээсээ өмнө 32 настай эмэгтэйг мөн хэрцгийгээр хөнөөсөн байдаг.

М.Бадамсүрэн: Газрын тосны үйлдвэрийн санхүүжилт 3 удаагийн зээлээр 7 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг л өдөр асуудал дагуулна гэдгийг баталгаатай хэлье
М.Бадамсүрэн: Газрын тосны үйлдвэрийн санхүүжилт 3 удаагийн зээлээр 7 их наяд төгрөгт хүрсэн байна. Нэг л өдөр асуудал дагуулна гэдгийг баталгаатай хэлье
 
ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
ЭЗБХ: “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж ДЭМЖЛЭЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!