УИХ-ын 2025.01.09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг томилох саналыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд ГХ-ны сайдаас асуулт асууж, хариулт авлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Элчин сайд нар Гадаад харилцааны сайдтай гэрээ байгуулдаг. ГХЯ-ны ажилтан гэж явдаг учраас яамны жилийн ажлын төлөвлөгөөг хийж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Элчин сайд нарын томилгооны 80 хувьд гадаад харилцааны салбарын мэргэжилтэн буюу мэргэжлийн дипломатууд байгаа. Үлдсэн 22 орчим хувь нь бусад салбараас томилогдсон хүмүүс байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд элчин сайд нарын томилгоонд алдаа, оноо гаргаж ирсэн нь үнэн. Янз бүрийн оронд алдаа дутагдал гаргаж, асуудалд холбогдож байсан элчин сайд нар ч бий.
Элчин сайдаас доод албан тушаалд буюу элчин сайдын зөвлөх, 1, 2, 3-р нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд бүгд ГХЯ-ны мэргэжлийн дипломатууд томилогдох ёстой. Зарим тусгай үүрэг гүйцэтгэдэг ТЕГ, Сангийн яам, ЭЗХЯ, Боловсролын яам, ХНХЯ-ны төлөөллүүд тодорхой газруудад томилогдож ажилладаг журамтай.
Тиймээс элчин сайд болон дипломат албаныхан бүгд Дипломат албаны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар нэгэн байдлаар эзэнгүй, хянах хүнгүй, ажлаа тайлагнадаггүй асуудал огт байхгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!